Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Аюулгүй хүнс сарын аяны хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

2017-04-12

"Аюлгүй хүнс" сарын аяны хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сумын ХЭАХН-ээс сумд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрийн эзэд, худалдагч, гал тогоо бүхий газруудын холбогдох хүмүүстэй уулзаж цаашид хэрхэн хамтран ажиллаж хэрэглэгчдэд соёлтой, чанартай үйлчилгээ үзүүлэх талаарх санаа бодлоо солилцож, тулгамдаж байгаа болон бэрхшээлтэй асуудлуудаа тодорхойлон хэрхэн даван гарах талаарх гарцаа ярилцлаа. Энэхүү хэлэлцүүлэгт сумын Засаг дарга Д.Цэдэнсодном оролцож төрөөс үзүүлж буй дэмжлэг, тулгамдсан асуудлуудыг хаана хаанаа ойлголцож хэрэглэгчдийг хүндэтгэн хамтран ажиллах, үзлэг шалгалтыг удирдамжийн дагуу товлосон хугацаандаа хийж байх, холбогдох газрууд стандартын дагуу цэвэрлэгээ үйлчилгээндээ онцгой анхаарах, хугацаа дууссан бараа зарахгүй байх, нормын хувцсаа тогтмол өмсөж хэвших, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах, хуулийн дагуу тамхины зөршөөрөл авсан цэг нь тамхи худалддаг байх, ажиллах цагийн хуваарийг сунгаж өгч болох, төрийн байгууллагуудын гал тогоо бүхий газрууд, үнийн цай хэрэгжүүлэгч байгууллагуудад тавих хяналтыг тогтмолжуулахыг танилцууллаа. Мөн хэлэлцүүлгийн өмнө Сайн-Оюут сургуулийн соёл, хүмүүжил хариуцсан арга зүйч Х.Пүрэвбаатар "Бизнес эрхлэгчид хэрэглэгчдийг хэрхэн татах хандлага, ашиг орлого нэмэгдүүлэх арга зам" сэдэвт лекцийг сонордууллаа. Хэлэлцүүлэгт 25 хүн хамрагдсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%