2017 оны 01 сарын 27-ны өдөр сумын ИТХ-ын дарга С.Гонгор, Засаг дарга Д.Цэдэнсодном, нийгмийн хөгжлийн ажилтан Б.Хүрэлбаатар, сургуулийн нийгмийн ажилтан Э.Тогтох нар 6-12 дугаар ангийн "Ангийн дарга" нартай уулзалт зохион байгууллаа. Сумын удирдлагууд хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, шийдвэрлэхдээ тэдний оролцоон дээр тулгуурлан улмаар гарсан санал хүсэлтийг ИТХ, Засаг даргын зүгээс гаргах шийдвэрт тусгах талаар харилцан ярилцлаа. Ангийн дарга нар анги бүр дээр уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг нэгтгэн улмаар 02 дугаар сарын 01-ний өдөр болох "Хүүхдээ сонсоё" уулзалт дээр мэдээлэл хийхээр шийдвэрлэв. Хүүхдүүдээс гаргасан санал хүсэлтийг нэгтгэн 2017 онд хүүхдийн төлөө зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан багаас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахаар боллоо.