Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг 12 дугаар сарын 02-ны өдөр сумын төвд зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй 75 иргэн уг хэмжээнд оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль, Нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилт болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, учирч буй бэрхшээл сэдвээр холбогдох албан хаагчид мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт, яруу найргийн цэнгүүн зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй Б.Ундармаа охины эмчилгээнд болон ар гэрт тусламж үзүүлэх аянг төрийн албан хаагчдын дунд зохион байгуулж нийтдээ 223 мянган төгрөгийн тусламжийг олголоо. Баянхонгор-Хөгжил ТББ-аас 5 иргэнд тус бүр 10 мянган төгрөгийн тусламж үзүүллээ. Мөн УЗН-ээс 5 иргэнд тус бүр 10 кг гурил, хүн тус бүрт тусламжийн хувцас олголоо. Сайн-Оюут ахлах сургуулийн сурагчид хөгжлийн бэрхшээлтэй ангийн сурагчиддаа тусламж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Ирээдүй цэцэрлэгийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй 2 гэр бүлд тус бүр 50 мянган төгрөгийн тусламж үзүүллээ. 5 дугаар багийн харьяат Ч.Баянмөнхөд "Халамжит хань" өргөмжлөлийг гардууллаа. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй ханиа халамжилж өрх гэр бүлээ сайн сайхан авч яваа залуу гэр бүлийн нэг юм. Энэхүү арга хэмжээг сумын НТБ, ЭМТ, УЗН хамтран зохион байгууллаа.