2016 оны 11 дүгээр сарын 20-ны үдээс хойш 6 дугаар багийн ИН-ийн хурал боллоо. Хуралд багийн 212 иргэн оролцож багийн Засаг даргын ажлын тайланг хэлэлцэн "Хангалттай" гэсэн үнэлгээ өглөө. Уг хурлаар Багийн Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчээр Ц.Амгалан /Шижир-Ойл ШТС-ын эрхлэгч/, С.Жаргасайхан /багш/, Г.Болдоо /сургалтын менежер/, Б.Баттулга /цэцэрлэгийн эрхлэгч/, Ц.Алтанцэцэг /бага эмч/ нарыг, багийн хурлын даргаар Ц.Амгаланг санал нэгтэй сонголоо. Мөн багийн Засаг даргад Д.Энхтайван, Д.Насанбаяр, Г.Нямдаваа, Ц.Мягмарсүрэн, П.Адьяабат, Г.Цэдэвсүрэн нар нэр дэвшин мөрийн хөтөлбөрөө уншиж танилцууллаа. Санал хураалт 2 үе шаттай болж өнгөрлөө.Эхний санал хураалтаар Д.Энхтайван 43 хүн буюу 20%, Д.Насанбаяр 52 хүн буюу 25%, Г.Нямдаваа 45 буюу 21%, Ц.Мягмарсүрэн 37 буюуй 18%, П.Адьяабат 14 буюу 6%, Г.Цэдэвсүрэн 14 буюу 6% санал тус тус авч 2 дахь шатны санал авах ажилд хамгийн олон санал авсан нэр дэвшигч болох Д.Насанбаяр, Г.Нямдаваа нар өрсөлдөж, санал хураалтын дүн гарахад 94 хүн буюу 52,5% , Д.Насанбаяр 84 хүн буюу 47,5 хувийн санал авч олонхийн санал авсан Г.Нямдавааг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлэхээр тогтоолын төслийг батлав.