Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Худаг-Урт 4 дүгээр багийн хурал боллоо.

2016-11-19

Тус багийн хурал 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж хуралд багийн 254 иргэн оролцов. Хурлаар багийн Засаг даргын ажлын тайланг сонсож аймаг, сумын сайн малчин, шинэ хот айлд малчдыг тодруулж, 1 өрхийн өвөлжөөний асуудлыг шийдвэрлэв. Багийн хуралд сумын ИТХ-ын дарга С.Гонгор, МЭҮТ-н мэргэжилтэн О.Намжирмаа, хэсгийн төлөөлөгч А.Алтантогоо нар оролцож мэдээлэл хийлээ. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдэд 5 чиглэлээс иргэдийн нэрийг дэвшүүлж санал хурааснаар А.Эрдэнэбат, Д.Энхжаргал, Г.Баянмөнх, Б.Мөнхбаатар, Д.Равдандорж нар сонгогдож багийн ИНХ-ын даргаар Адъяагийн Эрдэнэбат болов. Шинэ хурлын дарга ард иргэддээ талархал дэвшүүлэв. Ингээд багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Билэгсайхан, Р.Эрдэнэбат, Д.Батжаргал, С.Цоггэрэл, Д.Батчулуун нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж нэр дэвшигч Б.Амгалан нэрээ татлаа. 5 нэр дэвшигчээс олонхийн санал авсан Д.Батжаргал, С.Цоггэрэл нар дахин санал хураалтад оролцож 128 буюу 61.8 хувийн саналаар Дорж-Юндэнгийн Батжаргал багийн Засаг даргаар сонгогдож сумын Засаг даргаар батламжуулахаар уламжлав.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%