Байн-Ам 2 дугаар багийн ИН-ийн хурал 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж хуралд 281 иргэн оролцов. Хурлаар багийн Засаг дарга болон Тэргүүлэгчдийн ажлын тайлан, аймаг, сумын сайн малчинд шалгаруулах асуудлуудыг хэлэлцэв. Хуралд сумын ИТХ-ын дарга С.Гонгор, хэсгийн төлөөлөгч А.Алтантогоо, МЭҮТ-н мэргэжилтэн О.Намжирмаа нар оролцож сум орны товч мэдээлэл танилцуулга хийлээ. Багийн ИНХ-ын тэргүүлэгчдээр 13 хүний нэр дэвшигдсэнээс М.Бат-Эрдэнэ, П.Амарсайхан, Мөнхтогоо, Б.Батжаргал, У.Долгор нар олонхийн санал авч ИНХ-ын даргаар У.Долгор сонгогдов. Багийн Засаг даргад Д.Мягмарсүрэн, С.Бат, Н.Түмэннаст, Ц.Баярсайхан, Г.Баттогтох нар дэвшиж Д.Мягмарсүрэн, Г.Баттогтох нар олонхийн санал авч дахин санал хураалтад оролцсож Д.Мягмарсүрэн 126 сонгогч буюу 53.4 хувийн саналаар багийн Засаг даргаар дахин сонгогдож иргэдийнхээ итгэлийг хүлээлээ.