Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Ёлын-Ам 3 дугаар багийн хурал боллоо.

2016-11-19

Тус сумын 3 дугаар багийн ИН-ийн хурал 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр багийн төвд боллоо. Хуралд сумын ИТХ-ын дарга С.Гонгор, МЭҮТ-н мэргэжилтэн Б.Азжаргал, хэсгийн төлөөлөгч А.Алтантогоо нар оролцож сумын орон нутгийн болон өвөлжилт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Багийн хурлаар багийн Засаг даргын тайлан, багийн ИНХ-ын ажлын тайлангуудыг сонсож санал солилцов. ЖДҮ-н төсөл сонгон шалгаруулах зөвлөлд Ц.Тэрбиш, хяналтын зөвлөлд А.Ганбатыг, аймаг, сумын сайн малчнаар шагнуулах болзол хангасан иргэдийг шалгаруулав. Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Тэрбиш, Тэргүүлэгчдэд Э.Тэрбиш, Очиржанцан, Г.Энхбат, Ц.Батбаатар нарыг сонгож, багийн Засаг даргад 3 хүн өрсөлдөж 2 удаагийн санал хураалт явагдаж А.Ганбат олонхийн саналаар багийн Засаг даргаар улиран сонгогдов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%