Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал сонсох "Инээж буй хүүхэд" чуулганаас гарсан уриалгын хэрэгжилтийг хэлэлцэх уулзалт 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ахмад, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвд боллоо. Энэ уулзалтад ИТХ, ЗДТГ, Сурууль, Цэцэрлэгийн удирдлагууд, хүүхдийн клубүүдийн идэвхтэнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Уулзалтаар сумын удирдлагын шийдвэр гаргах түвшний төлөөлөгчдөд оролцооны клубын хүүхдүүд өөрсдийн болон орон нутгийн хүүхдүүдийн тулгамдаж буй хүүхдийн эрхийн асуудлуудыг тодорхойлон гаргаж танилцуулж, чуулганаас гарсан уриалгын үр дүнг хэлэлцэн тухай асуудалд удирдлагын түвшний төлөөлөгчид ач холбогдол өгч гаргасан үр дүнг тооцож эргэх холбоотой арга хэмжээ боллоо.