2016 оны 03 дугаар сарын 27-нд Баянхонгор аймагт Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар, ахмадын хороотой хамтран сум сурталчилах өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 200 гаран ахмад оролцсоноос тус сумын уугуул 70 гаран ахмад оролцож ахмад багш С.Луумаагийн алдарыг тэмдэглэн, сумын хүндэт тэмдэгээр ахмад багш С.Цэрэнням, ахмад настан Н.давдааорж, Ж.Вандандорж нарыг шагнаж урамшуулсан байна. Хонгор нутгийн алтан босго өөдлөн дээшлэхийн бэлэгдэлтэй Өлзийт нутгийн ахмадууд урлагийн тоглолт хийж нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ.