Шинэ зууны илгээлтийн эзэн аян эхэллээ.
Шинэ зууны илгээлтийн эзэн аянд сумаас 12 ажилгүй иргэн, 8 төрийн албан хаагч нийт 20 иргэн хамрагдлаа. Мал төллөж эхлэж буй энэ үед олон малтай болон хүн бүл цөөн айл өрхүүдэд илгээлтийн эзэд маань 14 хоног ажиллаж туслах учиртай. Ажилгүй иргэдэд хөдөлмөрийн хэлтсээс 160 мянган төгрөгийн урамшуулал олгох ба туслах малчин авсан малчид 110 мянган төгрөг олгох юм. Шинэ зууны илгээлтийн эзэн аяны нээлт энэ сарын 19-нд аймагт болж УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд оролцлоо.