Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс баярын хурал хийж хүндэтгэлийн концерт тоглов. Энэхүү арга хэмжээнд 100 гаран настай буянтай ээж Ш.Доржпагма эгч тэргүүтэй ахмад үеийн төлөөлөл манлайлан ирсэн байлаа. Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2015 онд хийсэн ажлын тайлан, энэрэл сангийн журам зарцуулалтын талаарх мэдээллийг сонордууллаа. Манай сумын эмэгтэйчүүд баярын хуралдаа сэтгэл гарган оролцож байгаад нь үнэхээр их талархаж байна.