Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор "Буухиа сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд байгууллага, аж ахуйн нэгж, бүлгүүдийн 64 тамирчин эмэгтэйчүүд оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Сайн-Оюут сургуулийн багш ажилчдын 1 дүгээр баг тэргүүн байр, Эрүүл мэндийн төвийн баг тамирчин эмэгтэйчүүд дэд байр, Сайн-Оюут сургуулийн багш ажилчдын 2 дугаар баг гутгаар байранд орлоо.