"Өрхийн айлчлал" хөтөлбөрийг 2015 оноос эхлэн Дэлхийн зөн ОУБ-тай сумын нийгмийн түншлэлийн баг хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь өрх гэр бүлийг хөгжүүлэх, чадавхжуулсанаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, зөв дадал хэвшлийг гэр бүлд төлөвшүүлэхэд оршиж байна. Энэ удаагийн сургалтаар сонгогдсон 30 өрхийн гэр бүл оролцсон ба хөтөлбөрт хамрах өрхийн тоог нэмэхээр сумын удирдлага, Дэлхийн зөн ОУБ-ын төслийн баг хамтран шийдвэрлэлээ. Хөтөлбөрт хамрагдсан 5 өрхөд стандартын шаардлага хангасан гар угаалтуурыг олголоо.