"Өрх гэрийн хөгжилд бидний оролцоо" сэдэвт малчдын зөвлөгөөн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр амжилттай боллоо. Зөвлөгөөнд аймгийн ХХАА-н мэргэжилтэн С.Батаа, аймгийн ХЭАХН-ийн дарга Ж.Рэнбуу, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын эдийн засгийн мэргэжилтэн Хулганаа, сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар, сумын Засаг дарга Д.Цэдэнсодном, Засаг даргын орлогч М.Зоригт, МЭҮТ-ийн дарга О.Энхболд болон 100 малчин оролцов. Хэрэглэгчийн эрх үүрэг болон хэрэглэгчийн жил, хэрэглэгчдэд боловсрол олгох мэдээллийг аймгийн ХЭАХН-н дарга Рэнбуу, 2016 оныг аймгийн ИТХ-аас "Баялаг бүтээгчдийн жил" болгон зарласантай холбогдуулан нэмүү өртгийн сүлжээг хэрэгжүүлж сум ааруулыг брэнд бүтээгдэхүүн болгож иргэдийн оролцоог нэмэгдүүлж бүлэг болон хамтран ажиллах талаар мэдээллийг Дэлхийн зөн ОУ-ын ажилтан Хулганаа, МАА-н салбарын үндсэн мэдээллийг сумын МЭҮТ-н дарга О.Энхболд, сумын нийгэм эдийн засгийн товч мэдээллийг орлогч дарга М.Зоригт, аймгийн ХХАА-н газрын мэдээллийг аймгийн ХХАА-н мэргэжилтэн С.Батаа танилцуулж зөвлөгөөнд оролцогчид нийт малчиддаа зориулж зөвлөмж гаргалаа.