"Цагаан сар-2016" үзэсгэлэн худалдаа 01 дүгээр сарын 25-нд сумын төвд боллоо. Жижиг үйлдвэр эрхлэгчид болон малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад орон нутгийн төрийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдааг улирал бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Шинэ оны анхны үзэсгэлэнд нийтдээ 17 иргэн 10 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож нэг өдрийн дотор нийтдээ 865 мянган төгрөгийн борлуулалт хийлээ. Хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн сүү цагаан идээ байлаа. Иргэдийн дунд дотоодын үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол нэмэгдэж байгаа ба бүтээгдэхүүний чанарт үйлдвэрлэгчид анхаарах шаардлагатай байгаа юм.