"Шаргалжуут голын жавар -2016" мөсний баяр боллоо.
"Шаргалжуут голын жавар- 2016" мөсний баяр 01 дүгээр сарын 22 -ний өдөр 3 дахь жилдээ болж өнгөрлөө. Энэ удаагийн мөсний баярыг сумын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын нэрэмжит болгон Нийгмийн түншлэлийн багаас хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийт 7 баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин сумо барилдаан, буухиа гүйлт, тэшүүр, олс таталт, урлагийн тоглолт гэсэн төрлөөр өрсөлдлөө. Тэмцээнд ЗДТГазар, Сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Дулаан үйлдвэрлэлийн Залаа цагаан хоршоо, 5 дугаар баг, 1,6 дугаар багийн холимог багууд оролцож тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Эрүүл мэндийн төв, удаах байрыг Сургууль,ЗДТГазар, Цэцэрлэг, 1, 6 дугаар багийн холимог багууд эхний таван байрыг эзэллээ. Тэшүүрийн нээлттэй тэмцээнд тэргүүн байрыг 5 дугаар багийн Засаг дарга Ц.Хүрэлбаатар, удаах байрыг Сайн Оюут сургуулийн багш С.Жаргалсайхан, эмэгтэй тэшүүрчдийн тэмцээнд Цэцэрлэгийн багш Ч.Мэнд-Амар, удаах байрыг Эрүүл мэндийн төвийн ажилтан Өнөрзаяа, хүүхдийн насны ангилалд сурагч Ө.Хашхүү, Б.Хүслэн нар тэргүүллээ. Энэ арга хэмжээнд нийтдээ 100 гаруй иргэд, хүүхэд оролцож нэгэн өдрийг жавар тачигнасан голдоо инээд хөөр цалгиулан, эрүүл агаарт өнгөрөөлөө.