Хөг аялгуу нийлсэн энэ орчлонд
Хөврөн одох он жилүүдийн урсгалд
Будран буух цас гацуур модыг чимж
Хөрст алтан дэлхийд хуучин он улирч
Шинэ он айсуй, шинэ жил айсуй
Эрхэм хүндэт Хонгор нутгийн ард иргэд, эрхэмсэг эцэг эхчүүд, энхрий бяцхан хүүхэд багачууд та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Өлзийт сумын “Ирээдүй”цэцэрлэг нь 2015 онд амжилт бүтээлээр арвин байлаа.
1. Хамран сургалт: СӨБ-д хамрагдах 2-5 настай 337 хүүхдээс үндсэн бүлэгт 90 хүүхэд, хуилбарт сургалт “гэр цэцэрлэг”-т 133 хүүхэд, явуулын багшийн сургалтанд 30 хүүхэд хамруулан сургаж хамран сургалтыг 75%-д хүргэлээ.
2. СӨБ-ын “цөм” хөтөлбөр: Цэцэрлэг нь үзэл баримтлалаа боловсруулан сургалтын шинэ арга технологи амжилттай хэрэгжүүлж ажилласнаар “Бага”бүлгийн багш Ч.Мэнд-амар “Сайн хичээл-сайн үйл ажиллагаа”-гаар цэцэрлэгээс шалгарч Их богдын бүсэд амжилттай оролцлоо. Мөн цэцэрлэгийн 2015 идэвхтэн ажилтнаар туслах багш Л.Долгорсүрэн нар шалгарч оны шилдгүүд тодорлоо.
3. “Авьяас”,”Ном” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж “Хаврын баяр” цэнгээнт бүжигт “Оддын гялбаа”хамтлаг 3-р байр, “Монгол дэг” бүжгийн уралдаанд “язгуур”хамтлаг тусгай байр, Хонгорын “авьяаслаг хүүхэд”фестивальд 3-р байр эзлэн амжилт гаргасан. Мөн цэцэрлэгийн 2015 оны шилдэг авьяастангууд тодорлоо.
- Бүжигчин хамтлаг “Бэлтгэл” бүлэг –Адуучин бүжиг
- Хөгжимчин хүүхэд “Бэлтгэл”бүлэг “Эшиглэн хамтлаг” Х.Намуунаа, М.Мишээл , “дунд” бүлэг Д.Хулан
- Дуучин хүүхэд “Бэлтгэл”бүлэг Ө.Янжинсүрэн, “Дунд” бүлэг П.Номин, О.Цэцэнбилэг
- Шүлэгч хүүхэд “Бэлтгэл”бүлэг Б.Мөнхжаргал, “Дунд”бүлэг Даваацэцэг
- Дүр бүтээгч хүүхэд “Дунд” бүлэг “Норовын намтар”жүжиг
4. Хөрөнгө оруулалт
- “Дэлхийн зөн-БХР-1 ОНХХ-ийн төслөөр 12.968 төгрөг “Зөөлөн эдлэл”
- БСШУЯ “Гэр цэцэрлэг”төсөл 8.454.6 төгрөг
- ОНХС 1300.0 төгрөг тоглоом
- БСШУЯ тоглоом 1458.9 төгрөг
Бүгд: 25973.7 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдлээ.
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай.