Сайн Оюут бүрэн дунд сургуулийн "Сургалтын үйл ажиллагааг дэмжих баг" хамт олон, 6-8 дугаар ангийн сурагчид хамтран "Гар утасны соёлтой хэрэглээ" сэдвээр 1-12 дугаар ангийн сурагчдаас судалгаа авч, уриалга гарган ажиллаж байна. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 6 дугаар ангийн сурагчид "Гар утас бидний хэрэглээ биш" гарын авлага материал, 7 дугаар ангийн сурагчид сургалт зохион байгуулж, 8 дугаар ангийн сурагчид жүжигчилсэн тоглолт хийж сурагч багачууд, багш, эцэг эхчүүдэд тохилууллаа. Сурагч бүр ухаалаг гар утсыг соёлтой хэрэглэн урсан өнгөрөх цаг хугацааг өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, өрх гэрийн эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй байх талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь энэхүү ажлын үр дүн байлаа.
Мэдээллийг багш Д.Цэрэн