Монгол Улсын Засгийн газраас баталсан хөтөлбөр, аймаг сумын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор "Бидний Монгол бичиг" аяныг 2015 оны 11 дүгээр сарын 23-аас эхлэн 2015 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Уг аяны хүрээнд байгууллага бүр албан хаагчдынхаа монгол бичгээр унших, бичих чадварыг дээшлүүлэх, монгол бичгийн программыг албан хэрэгцээндээ ашиглах зэрэг ажлуудыг зохион байгуулж улмаар сургууль, цэцэрлэг, ЭМТ, ЗДТГазрын албан хаагчид тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн нэгэн оройг монгол бичгийн ур чадварааjраа өрсөлдөн өнгөрөөлөө. Багийн гишүүн бүр нэг минутын хугацаанд өгөгдсөн сэдвийг унших, крилл бичгээр өгөгдсөн үгийг монгол бичигт хувиргах, баг бүрээс 2 гишүүн өгөгдсөн сэдвийг унших зэргээр уралдаж "Үндэсний бичиг соёлоо дээдлэгч" байгууллагаар "Сайн- Оюут" ахлах сургуулийн баг шалгарч өргөмжлөл хүртлээ. Шударга уншигч шалгаруулах тэмцээнд багш Ж.Цэрэндэгд нэг минутанд 88 үг, багш С.Жаргалсайхан 85 үг, Тамгын газрын туслах ажилтан Б.Амарсанаа 78 үг уншиж шалгарлаа.