Сумын байгаль хамгаалагч Д.Батжаргал нь өөрийн ажил мэргэжлийн хүрээнд сумын нутагт ургадаг эмийн ховор ургамлын 30 гаруй төрөл, түүх дурсгалын ховор үзмэр, байгалийн үнэт чулууны дээж 50 гаран төрлийн цуглуулгыг хийж Сайн-Оюут сургуулийн сурагчдад танин мэдэхүйн чиглэлээр үзэсгэлэн гаргалаа. Түүний цуглуулганд 1.0 сая төгрөгөөр үнэлэгдэх усан болох чулуу хүртэл байлаа. Тэрээр сумд ургадаг ховор ургамлын танилцуулга, ан амьтны талаарх номуудыг бүтээж толилуулсан байна.