Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Хяналт шалгалт хийлээ.

2015-11-24

Сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу сумын төвд үйл ажиллагаа явуулдаг гал тогоо бүхий газруудаар хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн норм, стандартыг хангаж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын бүрэлдэхүүнд сумын ХЭАХН-ийн дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Нарантуяа, НЭМ-ийн зөвлөл болон ХЭАХН-ийн гишүүн, нийгмийн хөгжлийн ажилтан Б.Хүрэлбаатар, НЭМ-ийн зөвлөл болон ХЭАХН-ийн гишүүн Хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн О.Намжирмаа, ХЭАХН-ийн гишүүн Олон нийтийн цагдаагийн ажилтан Ж.Машбат, ХЭАХН-ийн гишүүн 6 дугаар багийн Засаг дарга Д.Энхтайван.   
Хяналт шалгалтанд гал тогоо бүхий нийт 6 газар хамрагдлаа. Төсвийн байгууллагууд болох Ирээдүй цэцэрлэг, Сайн Оюут сургууль, Эрүүл мэндийн төвийн гал тогоо, "Цагаан булаг"-ийн цайны газрын үйл ажиллагаа тогтмолжсон, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцөл сайн байлаа. Сургуулийн үдийн цайг хэрэгжүүлж байгаа газарт зөрчил дутагдал гарсныг “Бүрэн хангайн од” ХХК-ны удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өглөө. Сумын төвийг дулаанаар хангаж байгаа Залаа цагаан хоршооны уурын зуухын үйл ажиллагаатай танилцахад нүүрсний нөөцтэй, зарим ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нормын хувцасны хангалтын хугацаа дууссан, цалин хөлсийг хугацаанд нь өгдөггүй дутагдал байсныг удирдлагад нь албан мэдэгдлээр үүрэг боллоо. Шалгалтын талаарх мэдээллийг сумын Засаг даргад танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%