Газрын харилцаа геодези зураг зүйн газраас газрын кадастрын мэдээллийн санг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг Нью Сүрвей ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ хийж уг ажлыг газар дээр нь үзэж шалгахаар Газрын харилцаа геодези зураг зүйн газрын мэргэжилтэн н.Оюунбаяр, Даваажав нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай сумд ажиллаа. Энэ үеэр өөрчлөлт орсон хашааны газрын кадастрын зургийг дахин 1 удаа үнэгүйгээр хийж өгөх талаар сумын удирдлагуудтай тохиролцлоо.