Дэлхийн зөн ОУ-ын байгууллагаас сумын ИТХ, ЗДТГ, ЭМТ-тэй хамтран "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-Иргэдийн дуу хоолой" хөтөлбөрийг хэрэгжүүлж эрүүл мэндийн төвд тулгамдаж буй 5 гол асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлж улмаар Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгчийн зөвлөх эрхэмсэг Шейх Султан Бин Калифа Бин Зеяедаль Нахяаны бие төлөөлөгч Бадер РХ Алмансооридын хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн зүрхний бичлэгийн аппаратыг сумын ЭМТ-д хүлээлгэн өглөө. Мөн 1 дүгээр багийн эмчийг унаажуулж, эмнэлгийн хэрэгцээний цэвэр усны худгийг "Өрхийн тариалан бизнес хөгжил" төрийн бус байгууллагын дэмжлэгээр барьж ашиглалтад орууллаа. Зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр болж сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Цэдэнсодном, нийгмийн хөгжлийн ажилтан Б.Хүрэлбаатар, Дэлхийн зөн ОУБ-ын ажилтан Билэгмаа, Д.Насанбаяр, ЭМТ-ийн эмч, ажилчид байлцлаа. Тулгамдаж буй 5 асуудлын нэг болох түргэн тусламжийн авто машиныг энэ онд багтаан шийдвэрлэх талаар аймгийн ЭМГ-ын удирдлагад мэдэгдсэн байна.