Монгол улсын ардын жүжигчин, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд мэргэжлийн болон ардын авьяастнуудын дунд"Аймгийн нийтийн дууны уралдааныг" түүний төрсөн нутгийн соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдааныг шүүхээр Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Зангад, соёлын өвийн төвийн зөвлөх, СУИС-н багш доктор Цэдэн-Ишийн Юндэнбат, хөгжмийн зохиолч Лхамсүрэн нар хүрэлцэн ирлээ. Уралдаанд нийт 30 гаруй уран бүтээлчид оролцлоо. Тэргүүн байруудад оролцсон уран бүтээлчид болон аймгийн ХДТ уран бүтээлчдийн хамтарсан ГАЛА тоглолт сумын соёлын төвд болсон нь нутгийн ард иргэдэд сайхан байлаа.