Аймгийн МХГ-ын хүнсний байцаагч Бямбаа, сумын ХЭАХН-н дарга, БОХ-ын улсын байцаагч нар хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 8 дэлгүүрээр орж тохирлын гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийг шалгаж бараа татан авалт, тээвэрлэлт, хадгалалт хамгаалалтыг шалгаж "Хүнсний худалдаа үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас"-ыг тарааж өөрсдөө хяналт тавьж ажиллах талаар зөвлөгөө өглөө. Шар өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа үйлчилгээ явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдийг ойр орчмын 5 метр талбайд ариутгал хийхийг зөвлөж хлорын шохойг өгч 20-нд нэгдсэн журмаар хийхээр боллоо.