Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Ганбаатарын хөрөнгө оруулалтаар 3 дугаар багийн ард иргэдийн санал санаачилга, дэмжлэгтэйгээр Халиутайн амны гүнзгий гарам дээр шинээр гүүр барьсан нь ард иргэд, малчдад нэлээд тустай сайхан ажил болсон байна. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Ганбаатартаа нутгийн иргэдийнхээ өмнөөс баяр хүргэж ажлын амжилт хүсье.