Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг угтаж аймгийн салбар комиссоос томилогдсон бүрэлдэхүүн манай сумын төсөвт байгууллагуудын ажилтай танилцаж үнэлгээ хийж ажлын зөвлөмж өглөө. Улсын үзлэгийг угтсан бүтээлч ажлуудыг төсвийн 6 байгууллага тус бүрийнхээ онцлогт тохируулан хийсэн амжилтаар угтлаа.