Эрхэмсэг ноёд хатагтай, эцэг эхчүүд, мэргэжил нэгт багш, ажиллагсдадаа намрын налгар сайхан өдрийн мэндийг дамжуулахын ялдамд 2015-2016 хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Цэцэрлэг нь “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн үзэж хөгжүүлэхийг зорьж байна.
Онцлог :
1.Сургуулийн өмнөх боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд 05 дугаар сард багш, туслах багш нарын хамт Улаанбаатар хотын 42 дугаар цэцэрлэг, “Басархан” цэцэрлэг, Бага нуур дүүргийн 138 цэцэрлэгүүдээр тус тус туршлага судлан, нэлээд ажлыг эхлүүлсэн 2015-2016 хичээлийн жилд хэрэгжүүлнэ.
2. Хувилбарт сургалтыг МАА-н 5 багт зохион байгуулан 135 хүүхдийг хамруулан сургасан.
3. Цэцэрлэгийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, хоол, хүнсний хангамжийн үйлчилгээ болон ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах талаар онцгойлон анхаарч ажиллаж байна.
4. Архивын улсын үзлэгт амжилттай бэлтгэж байна.
5. Орон нутгийн хөгжлийн сангаас 14000.0 төгрөгний 100 хүүхдийн цэцэрлэгийн зураг төсөв хийх мөнгө батлагдан зураг төсөв, инженер-геологийн дүгнэлт хийгдээд байна. Мөн “Зөв монгол хүүхэд” дэд хөтөлбөрийн хүрээнд 1300.0 төгрөгний сургах тоглоом, номын хамт “бэлтгэл” орчин бүрдүүлсэн.
6. БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 2800.0 төгрөгний тоглоом сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэгдэн “бага”, “дунд” бүлгийн сургалтын төвүүдийг шинэчлэн бэлтгэл ажлыг ханган хүүхэд хүлээн авч байна.
Эрхэм хүндэт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга , Багийн засаг дарга, бусад хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, багш, ажилтан, эрдэмтэн судлаачид, эцэг эх, асран хамгаалагчиддаа "хүүхэд аз жаргалтай, баяр баясгалантай, дуртай, хөгжилтэйгөөр суралцах үйлд оролцсон тэр үед өөрсдийн бүхий л боломж, чадвараа дайчлан илүү бүтээлчээр суралцдаг" гэдгийг өдөр бүхэн санаж хамтран ажиллахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсч мэндчилж байна.