Сумын ИТХ-ын төлөөлөгч, Монгол улсын тэргүүний ардын авьяастан, Соёлын төвийн хөгжмийн багш Цэвэлийн Дашдэмбэрэлийн "Нутагтаа өргөх аялгуу" уран бүтээлийн тайлан тоглолт 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай боллоо.Энэхүү тоглолтонд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Ганбаатар ирж мэндчилгээ дэвшүүлж тайлан тоглолтыг нээлээ. Уран бүтээлийн тоглолтод аймгийн Хөгжимт драмын театрын дуучин ангийнх нь анд МУ-ын соёлын тэргүүний ажилтан У.Болдбаатар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг, Соёлын төвийн хамт олон, гэргий Цэрэнчимэг, шавь нар нь оролцлоо. Үнэхээр ард түмний сэтгэлд хүрсэн сайхан тоглолт зохион байгуулсан тандаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.