Хүүхдийн эрх хамгаалал-Бидний оролцоо сэдэвт хүүхдийн чуулган 2015 оны 04 дүгээр сарын 25-нд болж өнгөрлөө. Сумын хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Засаг даргын захирамжаар чуулган зохион байгуулах ажлын хэсэг, удирдамж гарган нийт 130 хүүхдийг төлөөлөл болгон оролцууллаа. Чуулганы бэлтгэл ажлыг хангах хүрээнд хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын хүүхдүүд ажлын 8 хэсэгт хуваагдан судалгаа мэдээлэл цуглуулах, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаж тулгамдаж буй асуудлаа тодорхойлон улмаар хэрэгжүүлэх арга замын талаар ажлын хэсэг бүр чуулганд танилцуулж хэлэлцүүллээ. Чуулганд сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар, Тамгын газрын дарга М.Батаа, сургууль, цэцэрлэгийн удирдлага, чиглүүлэгч багш, нийгмийн ажилтнууд оролцлоо. Чуулганы ивээн тэтгэгчээр Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран ажиллаа. Чуулганаас сумын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, нийт эцэг эхчүүдэд хандан уриалга гаргалаа.