Баянхонгор хөгжлийн төлөө сангийн залуучууд сумын ард иргэдэд сангийнхаа зорилго чиг үүргийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ үеэр 34 бөхийн барилдаан болж сумын харьяат аймгийн начин Амгаланбаатар түрүүллээ. Баянхонгор хөгжлийн төлөө сангийн орон нутаг хариуцсан төлөөлөгчөөр нийгмийн хөгжлийн ажилтан Б.Хүрэлбаатар, 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Бат, санхүүгийн албаны дарга Д.Сайханцэцэг нарыг сонгож батламжийг гардуулан гэрээ байгууллаа. Хонгор нутгийн хөгжлийн төлөө санаа зорилго нэгдэж ажиллах залуучууддаа ажлын амжилт хүсэн ерөөе.