Аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн "Сумдаа сайхан амьдарцгаая" уриатайгаар сумдад баригдах 24 айлын орон сууцны талаар мэдээлэл хийлээ. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор манай аймагт 5 сумыг сонгож орон сууц бариулах ажил 2015.05.01-2015.10.01-ны хооронд хийгдэх юм байна. Манай сумын ард иргэд өөрсдийнхөө тав тухтай амьдрах нөхцөл боломжоо сайжруулах, орчин үетэйгээ хөл нийлүүлэн амьдрах таатай боломж олдож байна. Иймд сумдаа 24 айлын орон сууц бариулах эсэх нь ард иргэд та бүхний гарт байна. Орон сууц сонирхож байгаа иргэд 10 хувийг эхний ээлжинд бэлтгэх, барилгын ажил эхлэхэд дараагийн 10 хувь, 2 давхар барилгын карказ барихад дараагийн 10 хувийг төлөх боломжтой. Үлдсэн мөнгийг төрийн банкнаас орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж болно. Малчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Эхний 10 хувиа түрүүлж тушааж гэрээ байгуулсан иргэдэд Атмор компаниас урамшуулал олгохоор болсон. Эхний ээлжинд тушааж гэрээ байгуулсан иргэдэд мотоцикль, гал тогооны тавилга, хөргөгч зэргийг олгох юм байна.