Хэл шинжлэлийн ухааны доктор, пропессор, академич, Монгол улсын гавьяат багш Шадавын Лувсанвандангийн нэрэмжит "Монгол хэл бичгийн олимпиад" манай сумд 11 дэх жилдээ зохион байгуулагдаа. Энэ жилийн олимпиадад 9 дүгээр ангийн 33 хүүхэд, 12 дугаар ангийн 22 хүүхэд, бага ангийн 16 багш, дунд ангийн 22 багш нийтдээ 93 багш, сурагчид оролцсон байна. Энэхүү олимпиадыг Ш.Лувсанвандангийн сангийн гишүүн, МУИС монгол хэл соёлын сургуулийн багш, доктор Баасанбат, Баянхонгор аймгийн Боловсрол Соёлын газрын монгол хэлний арга зүйч Б.Одгэрэл, бага ангийн арга зүйч Билэгдэмбэрэл нар, Сайн-Оюут ахлах сургуулийн багш нар амжилттай зохион байгууллаа. Бага ангийн багш нараас манай сумын бага ангийн багш Ж.Цэрэндэгд 2 дахь удаагаа тэргүүлж алтан медаль, 9 дүгээр ангийн сурагч Алтжин 3 дугаар байрт орсон амжилт үзүүлсэн байна.