НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар "Дэлхийн усны өдөр" болгон тэмдэглэх шийдвэрийг анхлан гаргаснаас хойш манай аймагт энэхүү өдрийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Усны өдрийг тогтмол тэмдэглэснээр ард иргэдэд усны үнэ цэнийг ойлгуулах, усыг хэмнэх зан үйлийг төлөвшүүлж иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач тустай болсон. Энэ жил улс орон даяар "Ус ба тогтвортой хөгжил" уриан дор төлөвлөгөөтэйгээр тэмдэглэж байна. Энэ ажлын хүрээнд "Миний мэдэх ус" гар зургийн уралдаанд Ирээдүй цэцэрлэгийн 51 хүүхэд оролцсоноос 6 хүүхдийг шалгаруулан 2 дугаар шатанд оролцуулж үүнээс шалгарсан 1 хүүхэд аймгийн уралдаанд оролцсон. Цэцэрлэгийн хүүхдүүдийн гар зургийн уралдаанд бэлтгэл бүлгийн Х.Наранбаатар түрүүлсэн байна. ЕБС-ийн 4-6 дугаар ангийн сурагчдын дунд "Ус хөгжлийн түлхүүр" гар зургийн уралдаанд 20 хүүхдийн бүтээл ирсэнээс 6-а Б.Буянхишиг 1-р байр, 6-а Б.Жамъянсүрэн 2-р байр, 5-б С.Номинтуул 3-р байрт шалгарсан байна.