Үндэсний бөхийг өсвөр залуучууддаа өвлүүлэх тал дээр манай ахмад бөхчүүд, сургуулийн биеийн тамирын багш С.Батсуурь, Б.Баянжаргал нар их анхаарч бэлтгэлийг тогтмол хийж байна. Өсвөрийн бөхчүүдийн зодог шуудгийг Дэлхийн зөнгийн оёдлын цехийн бүсгүйчүүд, мөн 5 дугаар багийн иргэн Т.Болор-Эрдэнэ урлаж хүүхдүүдийн барилдах нөхцлийг хангаж ажиллаж байгаад нь талархаж байна. Бөхийн дэвжээ нь хуучирсан бөгөөд одоо зайлшгүй солих шаардлагатай болсон байна. Монгол цэргийн баяраар өндөр настан, аймгийн начин Т.Дашхүүгийн ивээл дор сумын заан Ё.Түмэндэмбэрэлийн нэрэмжит өсвөрийн 34 бөхийн барилдааныг Сайн-Оюут сургуулийн биеийн тамирын багш нар амжилттай зохион байгуулж Баттулгын Чимэдцэрэн түрүүлж, Ганбаатарын Баяндалай үзүүрлэж, 3 дугаар байрт Мандахбаярын Золбоот орж уран мэх, хүч чадлаа үзүүлсэн байна.