Аймгийн МХГ,сумын ХЭАХН, сумын эрх бүхий байцаагчид хүнсний худалдаа явуулж байгаа дэлгүүрүүдээс нийт 41 нэр төрлийн 354070 төгрөгийн хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хураан авч устгах ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү арга хэмжээнд дэлгүүрүүдийн төлөөлөл, шалгалт зохион байгуулсан ажлын хэсгийхэн байлцлаа. Мөн иргэний боловсролын цагаар хэрэглэгчдийг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хадгалалтын байдлыг хянаж үзэж байхыг анхааруулж мэдээлэл хийлээ. Хүнсний худалдаа эрхэлж байгаа дэлгүүрүүд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдаалах,Ч,Д,Б дэлгүүрүүд нь удаа дараа хугацаа дууссан согтууруулах ундаа худалдан борлуулсан, түрүүчийн шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаваруудыг биелүүлэхгүй байх зэрэг зөрчил дутагдал давтагдсаар байна.