Сумын хэмжээнд цахилгаан хэрэглэгч 230 өрх, 20 албан байгууллага аж ахуйн нэгж сард 3.2 сая төгрөгийн орлогыг аймгийн Эрчим хүчинд оруулдаг юм байна. Энэ 3 дугаар сарын цахилгааны бичилтэд дээр сумын ХЭАХН-ээс хамт явж зарим өрхүүдийн бичилтийг хийлцэж хяналт тавилаа. Цахилгаан хэрэглэгч 230 өрхийн цахилгааны мөнгөн дээр телевизийн хураамж 850 төгрөгийг сар бүр тооцож авсаар 1 жилийн хугацаа болж байна. Энэхүү 230 өрхөөс салаалж авсан өрх ч байна, телевизор хэрэглэхгүй өрхүүд ч байна. Манай хэрэглэгчид цахилгааны төлбөрөө хугацаанд нь барагдуулдаг болсон давуу тал харагдаж байлаа. Шинээр өмчлөлийн газар авах газруудад цахилгааны шугам татагдсан 4-6 айлын дунд эрчим хүчнээс буултыг үнэгүй хийж өгөх юм байна. Бичилт хийж байх үед төв 2 тоолуурт зөрүү гардаг гэж гэрлийн байцаагч ярилаа.