Өмч хамгаалах, үнэ тогтоох, худалдан борлуулах, акталж устгах комисс 2014 онд актлагдсан хөрөнгүүдийг устгах ажлыг хийлээ. Байгууллагууд дээр байгаа ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй болсон 152 нэр төрлийн 5632908 төгрөгийн эргэлтийн хөрөнгө, 66 нэр төрлийн 25583047.4 төгрөгийн үндсэн хөрөнгийг акталж устгалаа.