Арван долоодугаар жарны Хөхөгчин хонь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотод байгаа нутгийн зөвлөлтэй хамтран нутгийн ард иргэдтэй уулзах арга хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр UB паласт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянхонгор аймгийн хөгжим драмын театрын хамт олон болон аймгийн Засаг даргатай сумдын бүрэлдэхүүнүүд оролцлоо. Манай сумаас ИТХ-ын дарга Б.Өлзийбаатараар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс очиж уулзалтын арга хэмжээг зохион байгууллаа. Улаанбаатар хотод амьдарч байгаа нутгийн иргэдийн төлөөлөл болсон 60 гаран хүн уулзалтад оролцлоо.