Баянхонгор аймгийн төвийн бүсийн "Шавь зээрдийн хурд-2015" хурдан морьдын уралдаан 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Их нас, азарга, соёолон гэсэн 3 насны нийт 217 морьд уралдаж алтан тоосоо өргөсөн байна. Их насны 91 морьдоос түрүү магнайг Өлзийт сумын алдарт уяач, улсын сайн малчин Б.Нармандахын Хүрэн, аман хүзүүнд Аймгийн алдарт уяач, Өлзийт сумын харьяат Д.Мөнхсуурийн Ухаа, 3-т Шаргалжуутын харьяат Д.Чинбатын Хүрэн халзан, 4-т Баацагаан сумын харьяат Чинзоригийн Саарал, 5-д Аймгийн алдарт уяач М.Энх-Ирээдүйн Хөөрхөн хонгор айрагдсан байна.
Азарга 73 уралдсанаас аймгийн алдарт уяач Баацагаан сумын харьяат Ц.Саранбаатарын Сүмбэн хээр түрүүлж, аман хүзүүнд аймгийн алдарт уяач Баян-Овоо сумын харьяат Мөнхбаярын Хүрэн халзан, 3-т Өвөрхангайн Тарагт сумын харьяат Б.Мөнхбатын Бор, 4-т Баацагаан сумын харьяат Б.Ганбатын Бор, 5-д Өвөрхангайн Хайрхандулаан сумын харьяат Сосорбурамын Хонгор азарга айрагдсан байна.
Соёолон 53 уралданаас Аймгийн алдарт уяач Баацагаан сумын харьяат С.Энхтөрийн Цолмон халтар түрүүлж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Мөнхбатын Жижиг хул аман хүзүүдэн, 3-т Жинст сумын алдарт уяач Батгэрэлийн Бор, 4-т Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Мөнхбатын Том хул, 5-д Богд сумын харьяат Д.Алтан-Очирын Алаг айрагдаж алдар цолоо дуудуулсан байна.