Сар шинээс өмнө сумын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хүнсний худалдаа үйлчилгээ явуулдаг дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Сумд үйл ажиллагаа явуулж буй 7 дэлгүүрээс 33 нэр төрлийн 252900 төгрөгийн хугацаа дууссан барааг хураан авлаа. Цаашид бараа татан авалтандаа анхаарч ажиллахыг дэлгүүрийн эздэд үүрэг болголоо.