Энэ сарын 04-ны өдөр сумын малчдын зөвлөгөөн болж нийтдээ 180 гаруй малчид оролцлоо. 2014 оны мал аж ахуйн салбарт хийгдсэн онцлог ажил, үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар малчид хэлэлцэн шийдвэрлэлээ. ХАА яамны бэлчээрийн хортон мэргэчтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Энхболд, Цэвээндорж нар сургалт зохион байгуулж, хөдөө явж өлий цөмлөх аргыг малчдад заасан нь ихээхэн сонирхолтой арга хэмжээ болсныг малчид ярьж байлаа.