Иргэний боловсролын цагаар ахмадын байгууллагаас " Монгол уламжлалт зан , заншил " сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр сар шинийн баяраар айл, өрх бүр архигүй шинэлэх уриалга гаргалаа. Ахмадууд бид бэлгэнд архи авахгүй, бас бусдад архи өгөхгүй хэмээн мэдэгдлээ. Сар шинэ эхэлснээс хойш 7 хоног бүрийн нэг дэх өдөр бүр монгол дээлээ өмсдөг байхаар шийдлээ. Мөн сумын нийгмийн түншлэлийн багаас санаачлан харьяалсан байгууллага байхгүй 85 ахмад настныг Улс, Аймаг, сумын сайн малчин,тэргүүний тариаланчид, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хариуцуулж ил захидал илгээснийг зарим байгууллагуудад гардууллаа.