Дэлхийн зөн Баянхонгор ОНХХ-1 хөтөлбөрийн газраас сумын Нийгмийн түншлэлийн багтай хамтран "Өрхөөр айлчагч" төслийн сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү төслийг манай сумд анх удаагаа зохион байгуулж 1 жилийн хугацаанд үйл ажиллагааг явуулахаар боллоо. Сургалтад Нийгмийн түншлэлийн багийн хамт олон, багийн Засаг дарга, багийн эмч нар, сургуулийн багш, СӨБ-ийн багш нар, бүлгийн ахлагч нар оролцлоо. 2015 онд 25 өрхийг сонгож ажиллахаар өрхөө хуваарилан авч ажлын төлөвлөгөөгөө гаргалаа.