Сумын Ирээдүй цэцэрлэгийн эрхлэгч Б.Баттулга шинэ оны босгон дээр төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнагдлаа. Б.Баттулга нь СӨБ-ын байгууллагад олон жил үр бүтээлтэй сайн ажиллаж байгаа манай сумын тэргүүний сэхээтнүүдийн нэг юм. Хамт олон, бяцхан шавь нарынхаа энерги шингэсэн баяр дээр шагналыг ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар гардууллаа. Төрийн дээд шагналаар шагнагдсан Б.Баттулгадаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.