Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Алдарт эхийн одонг хүндэтгэлтэйгээр гардууллаа.

2023-05-31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алдарт эх" 2 дугаар зэргийн одонгоор тус сумын 11 эх шагнагдаж шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулан Морин хуурын дугуйлангийн сурагч Э.Бямбагарав, М.Одбаяр нар Үлэмжийн чанар дуугаар ерөөл өргөн эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай төрийн тэргүүний мэндчилгээг уншиж сонордуулан баяр хүргэж шагналыг гардууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ах дүү, аав, ээж, үр хүүхдүүдээс нь "Ачлалт ээж", "Дархан бэр", "Уран бэр"-ээр өргөмжлөгдсөн эхчүүдэд шагналыг гардууллаа. Шагнал авсан эхчүүддээ зориулан сумын Соёлын төвийн дарга Д.Энхтайван, дуу хөгжмийн багш Ганзориг нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%