Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

"Хүүхэд бүр инээж байг" сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

2023-06-01

Хүүхдийн баярыг угтаж ИТХ-ын төлөөлөгчдийн нэрэмжит "Хүүхэд бүр инээж байг" сэдэвт арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 29-өөс 06 дугаар сарын 01-ний хооронд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийнхээ тоглох, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах зорилгоор хүүхдүүдийн нас хүйсний онцлогт тохирсон олон төрөлт тэмцээн уралдааныг явууллаа. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд улс, аймгийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн болон нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж буй хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж алдаршууллаа. Амжилт гаргасан нийт 175 хүүхдэд 2,751,000 төгрөгийн шагналыг гардууллаа. Тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулсан Засаг даргын Тамгын газрын хамт олон, сургуулийн хамт олон, цагдаагийн хэсгийн хамт олон болон ивээн тэтгэж оролцсон сумын ИТХ-ын төлөөлөгчид нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%