Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

"Амар тайван гэр бүл" нэгдсэн өдөрлөг боллоо.

2023-05-30

Аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран гаргасан удирдамжийн дагуу "Амар тайван гэр бүл" нэгдсэн өдөрлөгийг тус суманд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр залуу, дунд насны гэр бүлүүдэд гэр бүлийн боловсрол олгох 8 модуль сургалт, тогтвортой бат бөх гэр бүлийг төлөвшүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, суманд ажиллаж байгаа ГХУСАЗСЗ, Хамтарсан баг, Хүүхэд хамгааллын баг, Хүүхдийн зөвлөл, байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд буюу үүрэг хүлээгчдэд нэгдсэн арга зүй өгөх, зөвлөн туслах, сэтгэлзүйн ганцаарчилсан, хосын, бүлгийн зөвлөгөө өгх, ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт дарамт шахалтын чиглэлээр мэдээлэл өгөх, сайн дурын ажил танилцуулах, ач холбогдлыг ойлгуулах, электрон тамхины хор уршиг сэдвээр сургалтыг тус тус зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 1,2,3,4,5,6 дугаар багийн 28 гэр бүл, 40 залуучууд, үүрэг хүлээгч 20 албан хаагч, дунд болон ахлах ангийн 140 хүүхэд, нийт 256 хүн хамрагдлаа. Сургалтанд оролцогчдын дунд АХА тэмцээн, гэр бүлүүдийн дунд хөгжөөнт тэмцээнүүдийг сумын Залуучуудын холбооноос зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%