Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Эргүүл эцэг эх арга хэмжээг зохион байгуулж байна.

2019-12-03

Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд сурагчдын эцэг эхийг татан оролцуулах замаар эргүүл зохион байгуулах зорилгоор "Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн ажиллах журмыг ИТХТ-н хурлаар хэлэлцэн баталлаа. Энэхүү журмаар сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн хуваарийг гаргаж батлан эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан 10 хоногийн өмнө мэдэгдэнэ. Эргүүлийн хуваарийг хичээлийн өглөөний ээлж /8:00-13.30 цаг/, өдрийн ээлж /13.30-19.30 цаг/-т тус бүр 2 хүн гарахаар зохион байгуулах бөгөөд журамд заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажиллана. Эргүүл жижүүрт гарч байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор тусгасан. Шинэ хичээлийн байр ашиглалтад орсонтой холбогдуулан уг журмыг хэрэгжүүлж эхлээд байна. Эргүүл жижүүрт гарч байгаа эцэг эхчүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэндээ амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5548
4102 / 74%
906 / 16%
262 / 5%
278 / 5%