Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

240 хүүхдийн шинэ хичээлийн байрны нээлт боллоо.

2019-11-29

УИХ-ын дарга Г.Занданшатарын 2019 онд тойрогтоо хийсэн томоохон ажлын нэг болох улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус суманд 240 хүүхдийн сургуулийн шинэ барилга баригдаж өнөөдөр ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс, аймаг сум орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцож эрдмийн шинэ өргөөнийхөө үүд хаалгыг ёслол хүндэтгэлтэйгээр нээлээ. Гурван давхар бүхий эрдмийн шинэ өргөөг “Зүүн шанд” ХХК богино хугацаанд чанартын өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ. Дотроо саруулхан анги танхимуудтай, спорт, урлагийн заал, амралтын өрөө, хүүхэд хөгжлийн өрөө, багш ажилчдын өрөө, дотор 00 зэргээр хүүхдийг чөлөөтэй сурах хөгжих, багш ажилчдыг тав тухтай ажиллах бүхий л боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн байна. Энэ сумын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачуудын сурах их үйлсэд нь УИХ-ын дарга Г.Занданшатар томоос том хөрөнгө оруулалтыг хийж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%